Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c4jildsi1lq6ois8t31cuo1lin3.jpg

Баян-Өлгий аймгийн бүх нутгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -32-37 градус, өдөртөө -20-25 градус хүйтрэх төлөвтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Дээрх хугацааны эхэнд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэрэг цас орох ба 27-ны өдөр салхины хурд 14-16 м/с-д хүрч ширүүсэн уул, даваануудад цасан шуурга шуурах аж. Иймд иргэдийг шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх