Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dsffdssfdffdsre.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн Өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм,  бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 32-37 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 хэм, бусад хэсгээр 31-33 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 28-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх