etoim.mn
photos/42a8s7melkv2tktiljc5hee7rp.jpg

Энэ үгийг УИХ дахь МАН-ын 65 бүлгийн ахлагч Д.Хаянхярваа итгэлтэй хэлж байна. Тэрээр намынхаа бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Бид АН-ын гудамжны ярианд итгэж Засгийн газраа унагана гэж байхгүй. Ард иргэд тэдний ярианд итгэж Засгийн газар огцорно гэж айлтгүй. Бид Засгийн газраа аль болох тогтвортой ажиллах боломжийг нь бий болгоно. Ардчилсан намынхан худлаа ярьж, Монгол Ардынхан Засгаа унагана гэж ярьж байгаад итгэх хэрэггүй. Бид энэ сарын 25-нд Монголд ирэх ОУВС-тай ярилцаж татварын нэмэгдлийн талаар ярилцана. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс бензин шатахууны 45 хоногийн нөөцтэй байгаа. Шатахуун түгээх станцууд албаар бензин өгөхгүй байгааг Засгийн газар анхааралдаа аваарай гэдгийг албан ёсоор сануулсан. Сая Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд БНСУ-аас авахаар болсон 700 сая ам долларын 500 сая долларыг нь гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулахад зарцуулна. Хэмжээ, үнэ өртөг нь ямар байхыг одоогоор сайн мэдэхгүй байна. Нарийн тооцоо гаргана гэж Ерөнхий сайд бүлгийн хуралд танилцуулсан” хэмээсэн юм.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.72.240.5]

2018-01-22 18:22:59

одоо засгийн газарогцрох талаар хэн ч итгэхгүй харин АН *хан хийх юмаа олж ядаад байна даа