Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1516602870_2.jpg

АН-ын бүлгийн хуралдаан болж хоёр үндсэн асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь Улсын бүртгэлийн багц хуультай холбоотой асуудлаар АН өөрийн байр суурийг нотлож, илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Хоёр дахь асуудал бол цаг үеийн тулгамдсан асуудлаар гишүүдийн байр суурийг сонсож, татвартай холбоотой шатахууны үнийн эргэлзээ төрүүлсэн асуудлыг хэлэлцсэн байна. Тэрээр дээр дурдсан хуулийн тухайд "УИХэнэ долоо хоногт Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Энэ хууль олон асуудлал зохицуулдаг учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай. Юуны түрүүнд бид хуулийн төслийг өөрчлөх асуудал дээр ойлголцох шаардлагатай. Хуулийн төсөл дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажил хэргийн шугамаар ярилцах, хэлэлцэх шаардлага тулгарч байна. Хамгийн энгийн жишээ хэлье, иргэдийн суурьшлын бүртгэл давхарддаг асуудал давтагдана. Ялангуяа сонгуулийн үеэр бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал их гарна. Тиймээс үүнийг хуулиар нарийвчлах шаардлага бий. Түүнээс гадна одоо мөрдөж байгаа хуулиар улсын бүртгэл, оюуны өмчийн асуудлыг нэгтгэчихсэн явж байгаа. Энэ хоёр асуудал тусдаа зохицуулагдах ёстой. Эд хөрөнгийн бүртгэлийн хуулиар олон байртай бол яаж шийдвэрлэх, эд хөрөнгийн үнэлгээг дагасан олон хураамжийг хэрхэн зохицуулах, цахим бүртгэлд оруулж байгаагийн давуу, сул тал нь юу байх гэх мэт ярилцах асуудал олон байна. Тиймээс хуулийг яаравчлан оруулж ирж байгаа нь буруу” гэв.

 

Харин хоёр дахь асуудлын хүрээнд "АН өөрийн байр сууриа хатуу илэрхийлсэн. ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амь амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсэний сөрөг үр дагаварууд өнөөдрөөс гарч эхэлж байна. Хамгийн том жишээ бол шатахууны үнэ, хомсдолын. Энэ бол зохиомол хомсдол болж хувирч байна. Засгийн газар хэдийгээр өнөөдөр улсын нөөц 41 хоног гэж сайхан юм ярьж байгаа боловч бодит байдал дээр хамгийн бухимдуулсан зүйл бол энэ шатахуун болж байгаа юм. Үүний үндсэн шалтгаан бол ОАТатварыг нэмсэнтэй холбоотой гэж бид харж байна. Хэрэв эрх баригчдын хэлж байгаагаар үнэхээр эдийн засгийн өсөлт нь байгаад, нөөц байгаад, валютын дөрвөн тэрбум долларын нөөцтэй байгаа бол энэ бодит шалтгаан үүсэх нөхцөл байхгүй.

Ерөнхий сайдад АН-аас долоон төрлийн татварын асуудлаар өөрсдийн шаардлагыг нэгдүгээр сарын 3-нд хүргэсэн. Мөн мэдэгдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлттэй холбоотой асуудлуудаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдээч гэдэг шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч алхам хийгээгүй байна. Шатахууны үнэ, хомсдол нь гурван нөхцлийг гадна талд буй болгосон байна. Нэгд, ШТС-ууд шууд хаалгаа хаагаад явж байна. Хоёрт, шатахууны үнийн хязгаарлалтыг хийж байна. Өгөх үнийнхээ хэмжээг тогтоож байна. Гуравт, талоны хэлбэрт орж байна гэдэг шалтаг хийж байна. Монополийг задалж, зах зээлийн жишгээр нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ч гэсэн татварын өсөлт нь ОАТ-ын нэмэлттэй шууд холбогдож байгаа гэдгийг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Хэдийгээр АН 2012-2016 оны эдийн засгийн маш хүндрэлтэй үед, нэг баррель нефтийн үнэ 100 доллар байх үед ард түмний халаасанд буух алдагдлыг, шатахууны үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан. Гэтэл өнөөдөр нэгбаррель нефтийн үнэ 60 доллар болоод буурсан байхад шатахууны үнэ ингэж өсөх шалтгаан буй болов гэдэгт эрх баригчид дүгнэлт хийх цаг нь болсон. Тиймээс өнөөдрөөс эхлээд Засгийн газрын үнийг тогтвортой барих, татваруудаа цэгцлэх цаг тооны хугацаа хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл эхэлсэн гэдгийг хэлье.” гэсэн мэдээлэл өглөө. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх