etoim.mn
photos/p1c4e38j1e15ts148k101rjch7d63.jpg

Баян-Өлгий аймгийн 11 сумын нутгаар цасан бүрхүүл тогтож, 94 багийн  47-д нь өвөлжилт хүндэрсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Эдгээр нутгуудад нийтдээ 4576 өрх, 983976 толгой мал өвөлжиж байгаа юм. Одоогоор Дэлүүн сумд 1121, Алтай сумд 220, Буянтад 223, Сагсайд 323, Толбо сумд 304, аймгийн хэмжээнд нийтдээ 2510 толгой мал хорогджээ. . Үүнтэй холбогдуулан улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулан малчдад олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байна. Аймгийн Нөөцийн газрын дарга Ж.Аманжолын тайлбарласнаар хэдий хэмжээний өвс, тэжээлийг хэзээнээс олгож эхлэх нь хараахан тодорхой болоогүй байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.24.112]

2018-01-22 15:46:39

казахстанд зуд болдоггүй гэсэн. малаа аваад нүүцгээ