etoim.mn
photos/p1c4e43mqoqbe13q5faf1all1t8s1.jpg

 Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака мужид долоо хүрэхгүй хоногийн дотор 25 автомашиныг галдан шатаасан хэргээр нэгэн эмчийг баривчилжээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, хяналтын камерын тусламжтайгаар энэ сарын 17-нд сэжигтэн Амеет Гайквадыг баривчилсан байна. Сэжигтэн чухам ямар шалтгааны улмаас эдгээр автомашиныг галдан шатаасан нь хараахан тодорхойгүй байгаа аж. Энэ сарын 14-17-нд шатаасан 25 автомашины 13 нь А.Гайквадтай ямар нэгэн холбоогүй мэргэжил нэгт нөхдийнх нь автомашин байжээ. Хохирогч эмч нар нь А.Гайквадаас өөр дүүрэгт ажилладаг хүмүүс гэнэ. Цагдаа нар “Би-Би-Си” телевизэд энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Сэжигтэн А.Гайквад нь мэргэжлийн ур чадварын хувьд хамт олныхоо дунд өндөөр үнэлэгддэг, “сайн багш” гэж хүндлэгддэг нэгэн. Энэ хэргийн талаар хамт олон нь сонсоод маш их гайхацгаасан. Түүнийг ийм хэрэг хийсэн гэдэгт тэд итгэхгүй байсан” гэжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх