etoim.mn
photos/p1c4e20mslphq3gf1r0218qqpfc1.jpg

Хятад улс энэ оны хоёрдугаар сард 5 сая юань буюу 781 мянган ам.долларын шагналын сантай хиймэл оюун ухааны /AI/ олон улсын тэмцээнийг зохион байгуулна гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.   Хятадын “China International Big Data Industry Expo 2018” олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хорооноос зохиох уг тэмцээнд Хятад, АНУ болон Израиль тэргүүтэй хиймэл оюун ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч зургаан улс орны компаниуд оролцох аж. Энэ тэмцээний хагас шигшээ болон сүүлчийн шатны шалгаруулалт тавдугаар сарын сүүлчээр Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу мужийн Гуйян хотод болох ажээ.

Тэмцээний ялагчдад мөнгөн шагнал өгөхөөс гадна бүтээгдэхүүнүүдийг нь “China International Big Data Industry Expo 2018” үзэсгэлэн худалдаанд болон уг үзэсгэлэн худалдааны албан ёсны цахим хуудаст тавьж өгөх аж.   Мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжүүд туршлага солилцох зорилготойгоор “China International Big Data Industry Expo” үзэсгэлэн худалдааг 2015 оноос эхлэн Гуйян хотод жил бүр зохион байгуулдаг болжээ. Энэ нь “биг дата буюу их өгөгдөл” сэдвийг хамарсан дэлхийн анхны үзэсгэлэн худалдаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.9.42.13]

2018-01-22 16:52:23

хятад хүний он жилүүд ирж байна энэ бол дэлхийн цөмийн асуудал манайд одоохон ирнэ эхлээд хулгайч төрөө сольж орхино өөрснөө гэгээрнэ энэ бол сахил санваартан болно гэсэн үг биш шудрага байх хэрэгтэй элбэгдорж шиг хуцах биш чин санаа байх хэрэгтэй өөр их юм бий түүнийг өөрөөсөө эр