etoim.mn
photos/p1c4e05spq1lpj1pqhqgafskud3.jpg

“Рио-2016” зуны олимпийн наадмын үеэр төрийнхөө далбааг барьж жагссан Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа “Пёнчан-2018” өвлийн олимпийн тоглолтод цанын төрлөөр оролцохоор болжээ. Энэ тухай Eurosportтелевизийн суваг мэдээлсэн байна.   Таеквондогийн төрөлд хүчээ сорьж байсан Тауфатофуа “Рио-2016” олимпийн нээлтийн ёслолын дараа ихэд нэрд гарсан юм. Тэрбээр нүцгэн цээжээ тослоод жагсаалд оролцсон нь хөгжөөн дэмжигчид болон сэтгүүлчдийн сэтгэлд хоногшсон үлдсэн билээ.  Бразильд тэрбээр эхний тулаанд ялагдсан ба 2016 оны 12 дугаар сард мэдэгдэхдээ “өмнө нь хичээллэж байгаагүй ч гэсэн цанын спорт руу шилжинэ” гэж байсан юм.    Тауфатофуа Исландад болсон тэмцээнд сонгон шалгаруулалтын болзлыг хангаснаар өвөл болон зуны Олимпод оролцох Тонга улсын түүхэн дэх анхны тамирчнаар шалгарсан байна.   “Рио-2016” тоглолтийн дараа би маш хүнд хэцүү спортын төрлийг сонгож, өөрийгөө сорихоор шийдсэн. Бие махбодь маань хүнд сорилтыг давж, үүнийг ганцхан жилийн дотор үүнийг хийж чадлаа” хэмээн өдгөө 34 настай Тауфатофуа ярьж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх