Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c4du1qbi1pa1clr131h10ha1iaj3.jpg

Йемений эрх баригчид болон шиит шашинтнуудын “Ансар Аллах” бүлэглэл энхийн яриа хэлэлцээ хийх асуудалд нааштай хандлагатай байна гэж Йемений асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч  Исмаил ульд Шейх Ахмед мэдэгдсэнийг иш татан “Al Arabiya” телевиз мэдээлэв.   Сөргөлдөөнийг зохицуулахын тулд энхийн яриа хэлэлцээ хийхэд талууд нааштай хандаж байгаа бөгөөд энэ амжилтаа бататгахын тулд идэвхтэй ажиллахыг Шейх Ахмед ашиг сонирхлоо илэрхийлж буй намуудад уриалжээ.     Мөн тэрбээр хэлэхдээ “Улс төрийн энэ үйл явцыг бүрэн төлөөлөлтэй явуулж, сөргөлдөгч талууд эерэг сайн хүсэлтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт тавина гэдэгт итгэлтэй байна” гэжээ.   Йемений Засгийн газар болон босогч хуситуудын хоорондын сөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилсээр байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Йемений Ерөнхийлөгч Мансур Хади-гийн хүсэлтээр тус улсад Саудын Арави тэргүүтэй эвслийн цэргүүд орж ирснээс хойш сөргөлдөөн улам хурцадсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх