etoim.mn
photos/p1c4bj8dsk1ib36nfu271camj9h3.jpg

 Их Британийн алдарт дуучин Эд Ширан өөрийн найз бүсгүй Черри Сиборнтой сүй тавих тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр найз бүсгүйтэйгээ 2015 оноос хойш үерхэж эхэлсэн юм. Өдгөө 26 настай дуучин Эд Ширан хоккейн тоглогч байсан бүсгүй Черри Сиборн-д шинэ оны өмнө гэрлэх санал тавьж байсан юм. “Бид маш их аз жаргалтай байна” хэмээн тэрбээр инстаграм хуудсандаа бичжээ. Хөгжмийн зохиолч, жүжигчин, дуучин Эд Ширан хөгжмийн салбарт гаргасан амжилтаараа өнгөрсөн жил “Их Британийн эзэнт гүрний одон” гардан авч байсан билээ. 2011 онд гаргаж байсан "+" нэртэй анхны бие даасан цомог нь түүнд алдар нэр авчирсан юм. Түүнээс 3 жилийн дараа түүний гаргасан “Х” нэртэй пянз нь  "BRIT awards" хөгжмийн шагнал гардуулах ёслолд “Их Британийн шилдэг цомог”-оор шалгарч байсан юм.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх