etoim.mn
photos/p1c48tcfk310a71tbo11f11lghdqj3.jpg

2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд олимпийн далбаан дор оролцох Оросын баг тамирчдын тоог 500-гаас 389 болгож бууруулснаа Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгдсэнийг тус хорооны хэвлэлийн алба мэдээлжээ. Өвлийн олимпийн наадамд оролцуулах Оросын баг тамирчдын эцсийн бүрэлдэхүүнийг Францын спортын хуучин сайдын удирдаж буй тусгай комисс болон сэргээшийн эсрэг байгууллагын тэргүүн Валери Фурнейрон нар тодорхойлно. Сэргээшийн сорилын шаардагдах дүн болон өмнө нь сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөнөөс болж хориг авч байгаагүй гэсэн шалгуураар В.Фурнейрон Оросын баг тамирчдыг шалгаж байгаа аж. Өвлийн олимпийн наадамд оролцуулах Оросын баг тамирчдын бүрэлдэхүүний талаархи эцсийн шийдвэрийг ОУОХ нэгдүгээр сарын 27-нд гаргах аж.  “ОУОХ-ны тусгай комиссийн гишүүд ОХУ-аас олимпийн наадамд оролцох тамирчин бүрийг тусгайлан авч хэлэлцсэний дүнд олимпийн наадамд урилга хүлээн авахад сонгогдох боломжтой тамирчдын бүрэлдэхүүнийг гаргалаа. Эдгээр тамирчдын 80 хувь нь 2014 оны Сочи хотод болсон өвлийн олимпийн наадамд оролцож байгаагүй юм. Энэ нь Оросын баг тамирчдын шинэ үеийнхэн гарч ирж байгааг харуулж байна” гэж ОУОХ мэдэгджээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх