Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6b9b640f6a05eb89great.jpg

Английн хөлбөмбөгийн “Арсенал” багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер Чилийн шигшээ багийн довтлогч Алексис Санчес багаа орхиж магадгүйд сэтгэлээр унахгүй байгаа гэдгээ ойлгуулжээ. Санчес ойрын үед “Манчестер Юнайтэд” багтай гэрээ байгуулна. Венгерын хэлснээр түүнд 2012 онд авьяаслаг тоглогч Робин ван Персигээ худалдахад их хүнд туссан аж.

Энэ талаар Венгер “Бид нар ван Персиг Голландын багт нөөц тоглогч байхад нь олж авсан. Түүнийг бид сайн тоглогч болгосон шүү. Ийм мундаг тоглогчид багаа орхиход их хэцүү байдаг. Санчесын хувьд мань хүн гэрээгээ сунгахгүй гэдгийг манай хөгжөөн дэмжигчид ойлгож хүлээж авсан. Бид нэг тоглогчийг алдсан ч эргүүлээд өөр нэг авьяаслаг тоглогчийг олж авдаг билээ. Нэг хүн нөгөөгөө нөхдөг юм шүү” хэмээн ярьжээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх