Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/18776965a616eb199d8a61.jpg

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний товыг зарлалаа. Тэмцээн Филиппиний нийслэл Манила хотод энэ оны зургадугаар сарын 8-12-нд болох аж.

ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтууд Филиппиний Үндэсний өдөр гэж нэрлэдэг тусгаар тогтнолын баяртай давхцаж буйгаараа онцлогтой юм.

Энэ жилийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг сонгогдсоны дотор Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг багтжээ. ДАШТ-ий үеэр мөн эрэгтэйчүүдийн цагаригт довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын ба шидэлтийн тэмцээн болох аж.

2018 оны ДАШТ-д оролцохоор шалгарсан багууд:

ЭРЭГТЭЙ: Бразил, Канад, Хорват, Эквадор, Эстони, Япон, Йордан, Киргизстан, Латви, МОНГОЛ, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серби, Словени, Украин, Уругвай

ЭМЭГТЭЙ:Андорра, Аргентин, Бахрейн, Хятад, Чех, Франц, Герман, Унгар, Иран, Итали, Казахстан, Малайз, Нидерланд, Филиппин, ОХУ, Испани, Швейцарь, Туркменистан, АНУ, Венесуэл

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

монгол

[202.9.42.179]

2018-01-20 21:08:59

илүү, илүү илүү