Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/58937015a6174b7bf48221.jpg

Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1174 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 909 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 35 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 12 нь бага насны хүүхэд байсан байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн 15,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтсэн байна. Тухайлбал: Төв, Сэлэнгэ аймгуудад хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 16 осол, мөргөлдөх хэлбэрээр 31, үл хөдлөх зүйл мөргөсөн буюу онхолдох хэлбэрээр дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахаднийт дуудлага мэдээлэл 9,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,2 хувиар, гэмтсэн хүний тоо 25,7 хувиар тус тус буурсан бол хүүхэд өртсөн зам тээврийн осол 75 хувиар өссөн бөгөөд дийлэнх хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Мөн алба хаагчдаас энэ сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгсэл болон эзэнгүй хоёр осол, хэргийг илрүүлэн ажиллажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх