Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dd43d28aec62b12f288d5fee4088bb97.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 46-51 хэм, өдөртөө 35-40 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх