etoim.mn
photos/dsfdsffsf.jpg

"Арсенал"-аас явах нь нэгэнт тодорхой болоод буй довтлогч Алексис Санчезийн орон зайг нөхөх нэгэн аль хэдийнэ тодорчээ. Тэр бол Бразилийн шигшээ багийн "7" дугаартай тоглогч, Францын "Бордо" багийн довтлогч, 20 настай Малком гэнэ.

Малкомыг талбайн төвд тоглоно гэх яриа гарч буй бөгөөд хэрвээ зөв байрлалд нь л тоглуулж чадах юм бол тэр маш авьяаслаг, хурдтай тоглогч гэдэгт хөлбөмбөг сонирхогчид санал нэгдэж буй юм. 

Малком 2016 онд хөлбөмбөгийн залуучуудын академиас Францын багт ирснээсээ хойш Европын топ багуудын хараанд өртөх болжээ. "Бордо"-д ирснээсээ хойш довтлогч эр 67 тоглолтод оролцохдоо 15 гоол, найман амжилттай дамжуулалт өгсөн байна. 

Өмнө нь Малкомыг авна гэх яриаг үгүйсгэж байсан Арсен Венгер өнгөрөгч баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр "Малком бол сайн тоглогч. Гэхдээ одоогоор юу ч яригдаагүй байна" хэмээсэн байна. Хэрвээ Санчез "МанСити" юм уу "МанЮ"-гийн аль нэг рүү явбал Малкомыг авах нь тун зөв сонголт байж ч мэдэх юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

SKYLITE

[197.211.59.170]

2018-01-16 11:16:57

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага зээл олгодог 3% хүүтэй. Бид олон нийтэд болон олон нийтэд танигдсан Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол дараах маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. ЖЕСТЕР .......... 3. AGE .......... 4. ХУУДАСНААС .......... 5. Улс .......... 6. Ажлын байр .......... 7. CREDIT AMOUNT .......... 8. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР - Шаардлага 20 жил хүртэл ТАЙЛБАР: Та бидэнд эргэн ирж болно: - SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM