etoim.mn
photos/p1c3tn6htl1c951ntqqlo1uar1rar3.jpg

Энэ сарын 11-ний өдөр Дорнод аймагт есөн хүн архинд хордож, нэг нь газар дээрээ нас баржээ. Архинд хордсон иргэд Дашбалбар сумаас хойш 70 км-т мал, мах авч явах үедээ архидан согтуурч, техникийн зориулалттай шингэн нэмж ууснаар ийн хордсон байна.

Улаанбаатар хотоос очсон иргэн Т машиныг хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг ундааны саванд хийж авч явснаа гаргаж, “өмнө нь ууж үзсэн, зүгээр” гэхэд нь ууцгаасан гэж мэдүүлээд байгаа юм. Амиа алдсан Улаанбаатар хотын иргэн Т зүрх нь зогссон байдалтай Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэн ирснээр хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэжээ. Одоогоор өвчтөнүүдийг БОЭТ-д шилжүүлэн авчраад байна. Нэг иргэний биеийн байдал хүнд, бусад нь хордлогын шинжтэй эмчлүүлж байна гэж мэдээллээ.

Дээрх явдалтай холбогдуулан Дорнод аймагт онц байдал зарлаад байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

z

[202.9.41.173]

2018-01-15 20:48:50

hordoj uhej bga ulsuudiig zugeer zamiin taviad ogchooch bitgii yavah zamdan saadhii

ИРГЭН

[139.5.219.28]

2018-01-15 19:45:26

ХӨӨРХИЙДӨӨ АРХИНД ДУРТАЙГААСАА БОЛООД ЦАСТ БУМБЫН ОРОН РУУ ЗАРДАЛГҮЙ ЯВЛАА . УМ МААНИЙ БАДМЭ ХУМ. ЕР НЬ ЭНЭ АРХИЙГ ҮНЭГҮЙ БОЛГООД АЙЛ БҮРТ НЭГ МАШИН АРХИ ОЛГОВОЛ ТААРНА. АРХИЧДАА МОНГОЛ УЛСЫХАА ЭДИЙН ЗАСАГТ БИДНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ТӨР ЯАГААД ҮНЭЛЭХГҮЙ БАЙНА. АМЬ НАСАА АЛДАН АЛДАН УУЦГААЛАА. АЗИЙН ЧОНО ГЭДЭГ АРХИ ОЛОН САЙХАН НАМЫН ЖУРМЫН НӨХДҮҮДИЙГ МИНЬ АВЧ ОДСОН. ХОРЖИЙЛОО. АРХИЧДАА БҮҮ ЗОГС

Зочин

[202.179.24.63]

2018-01-15 17:15:04

shal erguu yum.yu bodhooro mashinii shingen uudg bn aa

би

[66.181.160.11]

2018-01-15 17:07:58

сайн бна. үхэж далд ороод бай. та нараар Монгол дутахгүй