Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c3q5hbfc15fh15e219546nlunq3.jpg

Энэ сарын агаарын температурын дундаж нь Гурванбулаг, Заг, Байдрагийн нутгаар, Баянбулаг, Хүрээмаралын хойд хэсгээр 24-32 градус, Галуут, Баян-Овоо, Баянхонгор, Бөмбөгөр, Бууцагааны нутгаар, Баацагааны хойд хэсгээр 18.5-23.9 градус, бусад нутгаар 11.3-18.4 градус хүйтэн байна. Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх аж. Сарын сүүлчид ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүрч хүйтэрнэ. Бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, говиор шөнөдөө 20-25 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Гурванбулаг, Байдраг, Галуут, Заг, Эрдэнэцогтын нутгаар Бөмбөгөр, Баян-Овоо, Өлзийтийн зүүн хойд хэсгээр, Баян-Өндөрийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэйг Баянхонгор аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.179.170]

2018-01-15 12:18:02

Шаа