Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c3mrftm016pak331137esr1t1m3.jpg

Өөрийнхөө болон өөр зургаан улсын нийт 31 хиймэл дагуулыг нэг зөөгч пуужингаар тойрог замд амжилттай оруулснаа Энэтхэг улс мэдэгдсэнийг  “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав. Баасан гарагт буюу өчигдөр Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш мужийн Шрихарикота хот дахь сансрын төвөөс пуужинг хөөргөсөн байна. Энэ пуужингаар Энэтхэгийн дотооддоо үйлдвэрлэсэн 700 кг жинтэй нэг хиймэл дагуулаас гадна Канад, Франц, Өмнөд Солонгос болон бусад гурван улсын жижиг хиймэл дагуулуудыг хөөргөжээ. Хиймэл дагуулууд нь хөөргөснөөс 23 минутын дараа тойрог замд орсон гэнэ. Энэтхэг улс нь Япон, АНУ болон Европын улсуудтай харьцуулахад харьцангуй хямд үнээр, маш амжилттайгаар хиймэл дагуулуудыг хөөргөсөөр байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх