Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fggftrtrtru.jpg

Тархи, нугасны төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөөс сэргийлэхийн тулд фолийн хүчил (витамин В9) ба витамин B12 хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Гэтэл сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд жирэмсэн үед фолийн хүчил ихэдвэл урагт сөргөөр нөлөөлж, төрөх хүүхэд аутизмтай болох эрсдэлтэй гэж тогтоогджээ. Балтиморт болсон эрдэм шинжилгээний хурал дээр Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх Блумбергийн төвийн эрдэмтэд илтгэл тавихдаа дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд 1300 эхийг судалсан юм байна. Эдгээр эхийн фолатын түвшинг төрсний дараа 1 ба 2, 3 дахь өдөр нь хэмжиж үзэхэд 10 эмэгтэй тутмын 1-д фолийн хүчлийн түвшин өндөр байв. Тодруулбал, 1 литр цусны плазмд 58-59 нмоль байжээ. Ийм үзүүлэлт аутизмын эрсдэл 2 дахин их болохыг илтгэдэг гэнэ. Түүнчлэн эхчүүдийн 6% нь В12 витамины түвшин илүүдэлтэй байсан нь мөн аутизм үүсэх магадлалтай. Эрдэмтдийн үзэж буйгаар фолатын түвшин жаахан нэмэгдэхэд аутизм үүсэх эрсдэл 17-20% өсдөг аж. Иймээс төрөх эчхүүдэд өгөх фолийн хүчлийн аюулгүй тунг тодорхойлох ёстой гэж эрдэмтэд зөвлөжээ.    Түүнээс гадна хэрэв төрөх эх чихрийн шижинтэй, таргалалттай бол мөн үр хүүхэд нь аутизмтай байх магадлал нэмэгддэг юм байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

koi

[41.85.161.155]

2018-01-14 13:27:45

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

k

[73.34.30.85]

2018-01-13 22:06:12

Em yum chin emchiin zaavriin daguu heden shirhegiig odort uuh estoi geed bgaa shee.Chiher bish ikh hemjeegeer yu gej idej uuh vee dee estoi utgagui medeelel bna

Зочин

[103.229.123.83]

2018-01-13 20:34:16