Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b5280ab7a6a8427bgreat.jpg

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг энэ сарын 02-ноос эхлэн зогсоосон. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд шинэ паспортаа авах гэсэн хүмүүс ийнхүү ачаалал үүсгээд байгаа аж.

Энэ талаар Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газраас “2018 оны нэгдүгээр сарын 02-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортоороо бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой.

Иргэд хуучин эзэмшиж байсан гадаад паспортыг хүчингүй болгож шинэ паспорт авна гэж андуурч байна. Ашиглаж буй гадаад паспортынх нь хүчинтэй хугацаа дуусаагүй, мөн сунгалт хийлгэсэн бол хүчинтэй хэвээрээ байх болно. 2018 оны нэгдүгээр сарын 02-ноос зөвхөн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон.

Сунгалтын үйлчилгээг зогсооно гэдэг нь 2018 оны нэгдүгээр сарын 02-ноос өмнө таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байвал шинээр гадаад паспорт олгох юм. Иймээс өмнө нь ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуусаагүй байвал гадаадад зорчиж болно" гэсэн тайлбар өгчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх