Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c3kk96n1105814mh187vhbdr4b3.png

2016 онд Германы Фрайбург хотод болсон нэгэн гэмт хэргийг илрүүлэхэд “iPhone” утасны “Apple Health” апликейшн дээр хадгалагдсан мэдээлэл чухал нотлох баримт болж магадгүй талаар тус улсын “Die Welt” сонин мэдээлжээ. Афган гаралтай Хуссейн К. гэгч дүрвэгч этгээд нэгэн охиныг хүчирхийлэн, хөнөөсөн хэргээр өнгөрсөн оны есдүгээр сард баривчлагдан саатуулагдсан хэдий ч Германы цагдаа нар сэжигтнийг буруутгах нотолгоог удаан хугацаанд олж чадаагүй байна.   Харин уг хэргийг илрүүлэхэд гэмт этгээдийн гар утсан дээр суулгасан “Apple Health” хэмээх апликейшн тус болжээ. Энэ апликейшн нь хүний хийсэн алхалтын тоо болон тодорхой хугацаанд туулсан замын уртыг тодорхойлох маягаар хүний биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлыг бичиж тэмдэглэдэг байна. Түүнчлэн гүйлт, алхалт, шатаар өгсөх зэрэг хөдөлгөөнийг ялгаж чаддаг гэнэ.     Баривчлагдсан этгээд бүсгүйн цогцсыг гол руу хаях үед гар утсанд нь түүний сүүлийн үйлдэл 2 удаа бичигдсэн байжээ. Сэжигтний гар утасны апликейшнд бичигдсэн үйлдлийг мөрдөгч давтан хийж үзсэнээр гэмт этгээд үнэхээр гол руу уруудан буучихаад, буцаж дээшээ өгссөн байж болох юм гэдгийг олж илрүүлсэн байна. Түүнчлэн баривчлагдсан этгээд хэргийн газар удаан хугацаанд байсныг апликейшинд хадгалагдсан мэдээлэл харуулсан байна.     Сүүлийн үед хууль сахиулах байгууллагууд ийм маягийн нотолгоо ашиглах нь түгээмэл болоод байгаа аж. Тухайлбал, хэдхэн сарын өмнө эхнэрийх нь бие бялдаржуулах хөдөлгөөнд зориулагдсан “FitBit” хэмээх төхөөрөмжөөс авсан мэдээлэл дээр үндэслэн нэгэн залууг хүн амины хэрэгт буруутгаж байсан явдал АНУ-д гарсан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

koi

[41.85.161.155]

2018-01-14 13:03:31

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081