Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c3k73nrf1imj1akahgk18u1qne3.jpg

Архангай аймагт мал өвөлжилт аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь хүндэрчээ. Өнөөдрийн байдлаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх байдлаар зохион байгуулж байна. Малын усан хангамжийн тухайд Хангай, Цахир, Чулуут, Өндөр-Улаан, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд зэрэг  байна. Архангай аймагт он гарсаар эхний 10 хоногт 2-5 удаа цас орж  0,9- 9,1 мм тунадас  унасан байна. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 9,1 мм , Хангай суманд хамгийн бага 0,9 мм тунадас унажээ. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, ӨндөрУлаан суманд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна. Энэ сарын 10-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь  Хашаат суманд 13 см,Төвшрүүлэх, Хотонт сумдад 10 см бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр нь 4-9 см байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.188.221]

2018-01-13 19:48:42

Хүндрэнэ хүндрэнэ ӨВөл болохгүй юм шиг их далчигналдаад л ой овооны наадам хийгээд л Мөнхбат.эд нарыгаа өвөл болохоор өч төчнөөн боодол өвс авчираад өгнө гээд л ангалзаад байсийм .