Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c3kaudhtc1qf0h1da3mta1a2u1.jpg

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Баруун Кейп мужийн төв болох Кейптаун нь Ширээ уул, нарлаг өдрүүд, далай тэнгис болон африк оцон шувуу зэргээрээ дэлхийд алдартай хот юм. Кейптаун хот нь бас өөр нэг зүйлээрээ дэлхийд “алдаршиж” магадгүй байна. Тодруулбал, тус хот нь “усны нөөцгүй болсон дэлхийн анхны хот” болох эрсдэл нүүрлээд байгаа аж. Энэ тухай "Би-Би-Си" телевиз мэдээллээ. Кейптаун хотын ус нь энэ оны гуравдугаар сарын эх гэхэд дуусаж болзошгүй байна гэж саяхан явуулсан судалгааны тайланд дурджээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд бараг хур тунадас унаагүй, хүн амын өсөлтийг дагаад усны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор энэ хотод усны хямрал үүсээд байгаа ажээ. Хотын захиргааны зүгээс усны хямралыг шийдвэрлэхийн тулд далай тэнгисийн давстай усыг цэвэршүүлэх, гүний ус татаж гаргах төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэглэсэн усыг дахин боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа гэнэ. Кейптаун хот нь дөрвөн сая оршин суугчтай аж. Тэдэнд усаа аль болох хэмнэхийг, өдөрт 87 литрээс ихгүй ус хэрэглэхийг холбогдох албаны хүмүүс уриалж байна. Усны хямралтай холбоотойгоор машин угаалгын газрууд, усан сангуудыг хэдийнээ хаагаад байгаа аж. Устай холбоотой асуудал зөвхөн Кейптаун хотод үүсээд байгаа юм биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдэгдсэнээр, өнөөдөр дэлхий хэмжээнд бараг 850 сая хүн аюулгүй буюу цэвэр ус ундандаа хэрэглэж чадахгүй байна. Энэ байгалийн амин чухал нөөц ингэж барагдах болсон нь хүн төрөлхтөн бид үүнийг хайр гамгүй хэрэглэсэнтэй ихээхэн холбоотой. Тиймээс усаа хэмнэж эхлэхийг ДЭМБ тэргүүтэй байгууллагууд дэлхий нийтэд уриалж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх