etoim.mn
photos/p1c3icmaqa15n6urs172n4ui14tr3.jpg

Нүдний удамшлын өвчнийг генийн эмчилгээгээр анагаах аргыг АНУ-ын Эм болон хүнсний чанарын газар сайшаан баталжээ. Гэсэн хэдий ч уг эмчилгээг хийх үнэ өртөг нь тун өндөр буюу 850 мянган ам.доллар байх аж.   Нүдний удамшлын өвчинг эмчлэх “Люкстурн” хэмээх шинэ аргыг Филадельфи хотод төвтэй “Spark Therapeutics” компани боловсруулан гаргажээ. Эмчилгээний аргыг Амавроз Лебера өвчнөөр шаналж буй хүмүүст зориулжээ. "RPE65" генд өөрчлөлт орсны улмаас энэ өвчин үүсдэг бөгөөд энэ үед нүдний торлог бүрхэвчийн ажиллагаанд шаардагдах уураг боловсруулагддаггүй аж. Хагалгаа 45 минут үргэлжлэх бөгөөд өвчтөний нүд рүү уусмал шахдаг байна. Энэ аргыг бүх өвчтөнд хэрэглэх боломжгүй хэдий ч өвчтөнд эмчилгээ хийснээс хойш ойролцоогоор сарын дараанаас нүдний хараа нь сайжирч эхэлдэг нь судалгааны дүнд нотлогджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх