Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dsfdfsfagaar.jpg

Энэ долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудлын  анхаарал татсан сэдэв нь Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байгаа. Өчигдрийн нэгдсэн хуралдаан энэ хуулийн төслийг хэлэлцсэн.

Уг хуулийн төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах, хуримтлууртай цахилгаан зуух хөнгөлттэй зээлээр олгох  зэрэг 114 нэр төрлийн ажил хийгдэхээр яригдаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг арилгахаар улсын төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын хөрөнгө оруулалтаар 87 тэрбум 185 сая төгрөг зарцуулагдсан байна. Гэвч үүний үр дүн гараагүй.

Түүнчлэн “Цэвэр агаар” сан байгуулж ажиллаж байсан боловч үүнийг татан буулгасан. Харин одоо энэ санг эргэн байгуулах асуудал яригдаж байгаа юм. Энэ сангийн үйл ажиллагаатай холбоотой олон эргэлзээ байдаг.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр бол  “Цэвэр агаар” санг татан буулгаж  тус яаманд өглөг, авлагатай нь хамт шилжүүлээд байгаа аж.  Тус сангийн өглөг гэхэд л  2 тэрбум төгрөг байсныг  БОАЖЯ барагдуулжээ.  Одоо 3,4 тэрбум төгрөгийн асуудал дээр эрүү үүсгээд явж байгаа гэдгийг сайд энэ үеэрээ онцолсон юм.

Энэ сангийн хөрөнгө хаашаа юунд зарцуулагдсан, үнэхээр утааг багасгахад уу, аль эсвэл хууль бусаар уу гэдэг нь удахгүй тодорхой болох аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.229.120.154]

2018-01-12 18:25:49

ymar tseber agaariin san be turuuchiin eeljiihen chini idsen ni bagadaad dahin baiguulah geed baina u tseber agaaraa haanaasch buteej chadahgui baij bitgii ulger yarj mongo iddeg ybdlaa taslan zogsoo

ыйж

[103.206.193.66]

2018-01-12 11:47:50

идэж ууж дууссан хойно нь хийгээд эхлэхэд нь хяналт тавиад шалгаад яваасай энэ дарга нар гишүүд ухаантай ард түмний амьдралыг дээшлүүлнэ гэж л дэмжихийн даанч уралдаж идэхээс өөр ид шидгүй ухнууд