etoim.mn
photos/dsffdsffdssfdfsdsfdwerrwewre.jpg

09.00 цагт Засгийн газрын XI байранд Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөл хуралдана. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 11.00 цагт НЗДТГ-ын гадна талбайд  хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд цуглаан зохион байгуулна. Утас: 99086975 12.00 цагт Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос тэтгэврийн нас болон зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна. 13.30 цагт ХНХЯ-нд “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслол болно. 14.00 цагт МҮХАҮТ-д бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутагт чиглүүлэх зэргээр хамтран ажиллах Санамж бичигт МҮХАҮТ, Багануур дүүргийн удирдлагууд гарын үсэг зурна. 15.00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлт болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх