etoim.mn
photos/dfsdsfdsfyrrwewe.jpg

2018 оны улсын төсөвт ахмад настны тэтгэврийг нэмэхэд зориулж 119,5 тэрбум төгрөг суулгасан нь 400 гаруй мянган ахмадуудад хамааралтай. ХНХЯ-наас бага тэтгэвэртэйд нь бага, ихэд нь их хуваарилагддаг тэгш бус тогтолцоог өөрчлөхийн тулд тэтгэврийг ижил хувиар бус ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр зорьж буйгаа мэдээлсэн. Хэрэв энэ жишгээр тооцвол тэтгэврийн хэмжээ дунджаар найман хувиар өсөхөөр байгаа юм. 

Төр удирдаж буй хүмүүсийн зүгээс Монголд нийт ахмадуудын 60 орчим хувь нь хамгийн доод түвшний тэтгэвэр авдаг тул эдгээр хүмүүсийн мөнгийг нэмэгдүүлж, зааг ялгааг ойртуулах нь зөв бодлого гэж үзжээ. Тэтгэврийн нэмэгдлийг ирэх хоёрдугаар сараас олгоно гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлсэн байна. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[103.57.95.207]

2018-01-09 21:24:13

Өмнөх үеийн ахмадуудын хөдөлмөрийн үнэлэмж маш бага байсан тул бага цалин авсаар тэтгэвэртээ гарцгаасан. Мэдээж тэтгэвэр нь ч бага тогтоогдсон. Тэгэхээр тэдгээрийн тэтгэврийг нэмэх нь маш ЗӨВ.

Зочин

[27.123.212.142]

2018-01-09 20:54:40

Насаараа өндөр татвар шимтгэл төлж арай ахиу тэтгэвэр тогтоолгосон ахмадууд буруутай юм уу. Татвар шимтгэл бага төлсөн, төлөхөөс зайлс хийсэн хүмүүсийг илүү халамжлах юм уу. Одоо ажиллаж байгаа хүмүүсч аль болох татвараас зайлс хийж байвал алсдаа ашигтай юм уу. Цаашдаа шимтгэл төлөхөөс зайлс хийгээрэй гэсэн сурталчилгаа гэж ойлголоо шүү

Зочин

[74.82.4.59]

2018-01-09 17:56:05

яагаад тэнцүүлэх гээд байдаг юм бэ. Насаараа эмч багш инженер хийж, өндөр татвар төлж байсан хүмүүс тэгээд бага цалинтай, бага татвар төлж байсан үйлчлэгч, цэвэрлэгч нартай адил авах хэрэг үү.????

Бямбажав

[66.181.185.134]

2018-01-09 17:08:33

яахаараа тэтгэвэр тэгшитгэлд байх ёстой гэж халуун байранд жижүүр хийсэн нэртэй 24 цаг унтаж архидаж хоночихоод 72 цаг амардаг ,эсвэл төрд ажилласан нэртэй гадуур тэнэж ажил хийдүүлдэг архичин дарганцар нар гоншигнож байгаад тэтгэвэрээ ахиухан нэмүүлэх ёсгүй,,,,,,,,,,, уурхайд ажиллаж хүнд хүчир ажил хийсэн уурхайчин ,жилийн 4улирлын хүнд шалгуурт ачигч нярав нягтлан засварчин жолооч хийж явсан ар гэрээсээ хол олон хоног нойр хоолгүй хээр ажиллаж байсан тээвэрчид зэрэг хүмүүс өндөр хэмжээтэй төлж байсан нь бас хохирох ёстой юм гэж үү ,,,,Чинзоригоо ????????????

Зочин

[202.21.106.154]

2018-01-09 15:18:32

Бас л хуучин социализмын үеийн тэгшитгэл яриад унах юм аа....яагаад тэтгэврийн зааг ялгаа арилах ёстой юм бэ??????тэтгэврийн санд төлж байсан хувь нэмрийнхээ хэмжээгээр тэтгэвэр тогтоолгож байгаа. Гэтэл өндөр хэмжээгээр төлдөггүй байсан хэсэг нь гоншигнож байгаад нэмүүлээд байвал төлсөн хэсэг нь яах вэ??????? өндөр төлж байснаас нь дээрэмдээд бага төлж байсан хэсэг рүү нь шилжүүлээд байх юм бол даатгал төлөхийн утга алга байна.....хувийн даатгалд даатгуулах нь зөв бололтой.....

жиргээч

[43.228.129.21]

2018-01-09 12:38:02

Тэтгэвэрийн хуулийн өөрчлөлтийн дагаж мөрдөх журмын 2-р зүйлд өндөр насны тэтгэвэрийг даатгуулагч өөрийн хүсэлтээр 60 насандаа тогтоолгох бол даатгуулагчын тэтгэвэрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2034 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ талаар сард доод тал нь хэдэн төгрөг төлөөд тэтгэвэр тогтоолгох юм бол оо. Мэдэх хүн ба уу. Миний ойлгосноор 2018 онд 3 сар, 2019 онд 6 сар гм-ээр жил бүр 3 сараар ахиулан төлөөд тогтоолгож болох юм ба гэж ойлгосон.