etoim.mn
photos/10jvl0cvug4rgt7n2abaujaiia.jpg

Өчигдрөөс нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөөс мөстөн замын гадаргууд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймаг руу зорчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

 

1. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах

2. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх

3. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих

4. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах

5. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх