etoim.mn
photos/17ea9af8bedb357ebig.jpg

Өмнөговь аймагт өнөөдөр цасан шуурга шуурч цаг хүндрэх төлөвтэй болоод байна. Шуурганы улмаас Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт малдаа явсан гурван хүн төөрч хоёрыг нь олсон, нэгийг нь олоогүй байна. Аймгийн Онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад Ханхонгор суманд одоо нэг хүн алга болсон мэдээтэй байна, албан хаагчид хайж байна гэсэн юм. Цасан шуурга мал бэлчээрт гарсан хойно эхэлсэн учраас ийн малчид малынхаа араас явж төөрсөн байна. Өмнөговь аймгаас Улаанбаатарын чиглэлд болон холын замд иргэдийг гарахгүй байхыг албаны хүмүүс мэдэгдээд байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.184.181]

2018-01-08 12:05:00

Өчигдөр орон нутгийн замд тухайлбал хотоос урагш 90 км зайд даваанд юу болсныг сурвалжилсан хүн байна уу? Манай улс энэ тал дээр арай л амирлангуй юм аа. Даваанд хүмүүс боогдон хээр хонож байхад онцгойгийнхон энэ талаар бодитой мэдээлэлгүй амирлангуй байж байдаг. Яагаад бид хэдхэн даваа гүвээнд камер байрлуулж харуулын цэг байгуулж болдоггүй юм бэ? Автомат системээр иргэдэд аюулыг дохиолж болно шүү дээ. Шуурга тавиад л байдаг, Иргэд замд гарч л байдаг. Түүнд анхааруулах, сануулах амьтан байдаггүй ээ.