Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3d0dbc7f2738c164great.jpg

"Ливерпүүл"-ийг удирдаж буй ахлах дасгалжуулагч Юрген Клоппын сонгосон шинэ цэргүүд тун одтой байна. Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн буюу ФА цомын 3-р тойргийн тоглолтод Ливерпүүл хотын "Ливерпүүл" баг учраа таарсан "Эвертон"-ыг талбай дээрээ хүлээн авч тоглосон юм. Уг тоглолтод "Ливерпүүл"-ийн тоглогчид өрсөлдөгчөө 2:1 харьцаатай хожжээ. 

Тоглолтын эхний гоолыг "Ливерпүүл"-ийн Милнер торгуулийн цохилтоор оруулсан бол 2-р үед "Эвертон"-ы Сигурдссон тооны харьцааг тэнцүүлж чадсан. Гэвч "Ливерпүүл"-д ирээд удаагүй байгаа нидерланд хамгаалагч Виржил ван Дайк булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсоноор багтаа хожил авчирчээ. 

Ван Дайк "Саутгэмптон" багаас "Ливерпүүл"-д 75 сая фунт стерлингээр ирсэн нь хамгаалагчдын хувьд маш өндөр үнэ юм. Гэхдээ тэрбээр ирээд хамгийн анхны тоглолтдоо оролцохдоо ийнхүү хожлын гоолыг оруулж багийн эздэдээ зөв сонголт хийснийг нь баталж чадлаа. Ийнхүү мерсисайдчуудын шинэ цэргийн хувьд 2018 он тун сайхан эхэлж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх