Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/99164305a4f04a7da2d491.jpg

Үндсэн хуулийн цэц 2017 онд Үндсэн хуулийн цэц иргэдээс ирүүлсэн 170 орчим өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэц нийт 37 хуралдаан хийснээс Бага суудлын хуралдаан 26, Дунд суудлын хуралдаан ес, Их суудлын хуралдаан хоёрыг тус тус хийв. Эдгээр хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2,дүгнэлт 7,магадлал 29 гарсан байна.

Их, дунд суудлын хуралдаан:

  1. Үндсэн хуулийн цэц Их суудлынхуралдааныг хоёр удаа хийж, Улсын Их Хурал холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдааЦэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухаймаргааныг хянан шийдвэрлэж 2 тогтоол тус тус гарган холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгов.
  2. Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдааныг есөн удаа хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сонгуулийн тухай,Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг тус тус хянан шийдвэрлэж дүгнэлт гаргажээ.

Эдгээр дүгнэлтийн 5 нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай гарсан бол 2 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна. Үндсэн хууль зөрчсөн гэж гарсандүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч холбогдох хуульдаа өөрчлөлт оруулжээ.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар 200 орчим иргэдийг хүлээн авч хууль зүйн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх