etoim.mn
photos/7aa51de412d2159bgreat.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алга болсон Д.Сэржмядаг охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч сэжүүр гарч ирээгүй аж. Өнөөдрийн байдлаар алга болсон охины хэрэгт холбогдуулан 12 хүнийг нийслэлийн ойролцоох хорих ангиудад байршуулан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа бол 20 гаруй хүнийг суллажээ. Өнгөрсөн онд тус суманд нийт 30 гаруй хүнийг байцаасан юм.

 

Өнгөрсөн онд эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ 1,2,3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн юм. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.95.182]

2018-01-06 02:38:02

HUV HUN L AVSAN BAIJ TAARNA