etoim.mn
photos/b7a8369377c57ccgreat.jpg

Өнгөрсөн лхагва гаригийн оройн 21:00 цагийн орчим Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг монгол залуу А нь таксины жолооч болон зорчигчдыг зодож гэмтээсэн хэрэг үйлдэж, тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ.

 

Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлснээр, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаараа өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож, улмаар жолооч болон зорчигчдын толгой руу хүчтэй цохиж, нүүрэн тус газарт нь гэмтэл учруулсан байна.

 

Монгол Улсын иргэн А нь 43 настай, тус улсад 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа нэгэн аж. Ажил олгогч солонгос эзэн нь цалинг нь өгөхгүй байсан тул согтуудаа ийнхүү уураа гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Тус улсын цагдаагийн газар А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Medee.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[139.5.217.239]

2018-01-05 20:52:30

za zia shoron ruu marsh