etoim.mn
photos/p1c33sc09815t21ij41rg5rmeu323.jpg

Архангай аймагт өнгөрөгч 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд нийт нутгаар цас орсон ч үүнтэй холбоотой зам давааны саатал гараагүй байна. Энэ сарын 4-ний байдлаар Архангай аймгийн А 0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн зам, А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн зам, даваануудын тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөн хэвийн байна. Архангай аймгийн "Архангай АЗЗА" ТӨХК нь аймгийнхаа Цэнхэр сумаас Солонготын даваа хүртэл 100 гаруй км авто замын засвар арчилгааг хариуцан ажилладаг. Тус компани А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замын 150с- 163км-т зорчих хэсгийн цасыг цэвэрлэж, А 0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн замын 0,0с-2км-т мөстөж гулгаа үүссэн хэсэгт замчид гар багажаар давс, цас хайлуулах бодис цацаж ажиллажээ.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх