etoim.mn
photos/p1c2u5os89c8a1sn8gi2f5pusj3.jpg

Завханы Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй, цас их хэмжээгээр орсон байдалтай байна. Дээрх сумдын нутагт энэ жил өмнөх жилүүдээс эрт цас орж, цасны зузаан тал газартаа 15-20 см, уулархаг хэсгээрээ 20-40 см байна.

Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрээд байгаа юм. Зарим суманд цас орж шуурснаар зарим зам хаагдаад байсныг нээсэн байна. Тухайлбал Тэс сумын Нисэг, Баян-Уул баг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж  багт нэлээд их хэмжээний цас орсон бол Баянтэс сумын Зайгал, Хачиг багуудад цас их хэмжээгээр унажээ. Энэ нутгуудад өвөлжиж байгаа зарим малчидтай ердийн хөсгөөр харилцаа холбоо тогтоож байна.  Мөн Тосонцэнгэл, Их уул суманд ч нөхцөл байдал нэлээд хүндэрч байгаа ажээ. Тиймээс дээрх сумын замыг тухай бүр нь нээх, малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс тэжээлээ нэмж нөөцлөхөд нь малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нөхцөлийг  нь бүрдүүлж өгөх, эвдрэл гэмтэл, бензин шатахууны зарцуулалт ихтэй төрийн байгууллагуудын машиныг засч сайжруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх. Цаашид цаг агаар хүндэрвэл бог малын хөл халцрах, омруутах өвчин гарч магадгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, зам давааны гарц хаагдахаас өмнө мал дээрээ байгаа хүнд өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудыг суурин газар руу шилжүүлэх, төвд байгаа багийн дарга, эмч нарыг малчдынхаа дунд очиж ажиллах зэрэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгосон тухай мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[103.26.194.150]

2018-01-04 14:45:28

Manai nutgiin hoid taliin sumdad 20-40 sm tsastai baih yavdal heviin uzegdel sh dee. Tsas uzeegui ,hudoo meddeggui maamuunuud shoudaj mungo hiideg yavdlaa zogsoovol taarna. Manai nutgiin hun mal ali ali ni ene baidagdaa dassan, harin ch buur durtai baidag yum shuu. Zavhanii hangain sumdiin humuus sergelen uhaalag baidgiin uchriig neg bodooroi doo.