Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c2vjfk9eo0kvhfmh1dcp7ng3.jpg

Говь-Алтай аймаг сүүлийн жилүүдэд мал сүргээ таван төрөл дээр нь тогтмол өсгөж байгаа ч үхэр, тэмээ зэрэг таваарлаг малыг илүүтэй өсгөхөд ихээхэн анхаарч тусгайлсан болзол гарган энэ төрөлд амжилт гаргасан малчдыг аймгийн сайн малчнаар шалгаруулдаг уламжлалтай болжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймаг 41952 тэмээ, 123676 адуу, 85400 үхэр, 1194550 хонь, 2355405 ямаа тоолуулж малаа таван төрөл дээр нь өсгөж, үүнээс тэмээ 3412, үхэр 14342 толгойгоор нэмэгдэж бүх сум тэмээ, үхрээ өсгөсөн дүнтэй байна.

Үхэр, тэмээн сүргийг түлхүү өсгөх зорилготой болзлоо саяхан шинэчилж ирэх жилүүдэд мөрдөхөөр малчдад сурталчлан хэрэгжүүлж эхэллээ.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[183.81.171.2]

2018-01-04 15:53:12

Зөв сэтгэсэн байна баяр хүргье,