Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c2vm0a3o1uf1d0q35ctkh9cf7.JPG

 

 Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч нэмэгдэж сүүлийн өдөр хоногуудад тогтмол цас орж байна. Хойд чиглэлийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын нутагт 0.2-0.5 мм, Бугатад 0.7 мм цас орсон байна.

Нийт нутгаар шуурга салхи багатай байгаагаас хүйтний эрч тогтвортой нэмэгдэж Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар өдөртөө 19-24 градус, шөнөдөө 30-35 градус хүйтэрч Завхан голын дагуу Жаргалан сумд 37 градус хүрч хүйтэрч байна. Хүйтний эрч энэ долоо хоногийг дуустал тогтвортой хадгалагдах бөгөөд цас хяруу ч нэмэгдсээр байх ажээ. Энэ нэгдүгээр сард тус аймгийн хойд талын болон баруун чиглэлийн нутгуудад орох хур тунадас өмнөх жилүүдээс ахиу хэмжээний, хүйтний градус ч илүү байна.

Малчид иргэд энэ нөхцөлд тохируулан хувцаслаж, хээр хөдөө зорчихдоо унаа машиныхаа найдвартай байдлыг хангаж явахыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулан сэрэмжлүүлэх мэдээллийг байнга өгч байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.43.140]

2018-01-04 17:52:36

Huitnii erch hadgalagdaad bhda yahav de.ugee ch olood bichij chadahgui

Зочин

[202.131.235.4]

2018-01-04 15:15:07

haanahaar bicheed bgaa yum be