Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c2u63k5j12fp146n1rjqn301clv3.jpg

Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байсан тул гол мөрний ус хөлдсөн ч нимгэн байгаа гэнэ. Хөвсгөл нуурын ус өнгөрсөн оны 12 сарын 25-нд нийтдээ хөлдөж битүүрсэн боловч нимгэн байгаа тул зорчих боломжгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Энэ оны нэг сарын нэгний өдрийн хэмжилтээр Хөвсгөл нуурын Ханх сумын орчим 25 см, Хатгал тосгоны орчимд 42 см хөлдсөн байсан гэнэ. Гэвч Хатгал, Ханх сумын иргэд нуурын мөс нимгэн байгааг анхааруулсаар байтал газар товчлон нуураар зорчсоор байгаа тул дээрх сумдын Засаг дарга нарт  иргэдийн аюулгүй байдлыг ханган  зорчуулахгүй байх арга хэмжээ авах үүргийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

НИСДЭГ ТАВГАА АВМААР БН

[202.21.100.210]

2018-01-04 14:09:33

СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР МӨСӨӨ ХУРДАН ХӨЛДӨӨГӨӨЧ ЭЭ, ГҮЙЦЭТ ХӨЛДӨӨГҮЙ БАЙГААД ХҮН ЦӨМӨРЧ ОСОЛДВОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЮММБ