Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c307uf501q9o1den15375nqnkr3.jpg

Дорнод аймгийн нутгийн дийлэнхэд нь цасгүй өвөл болж байгаа ч Халхгол суманд олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орсноор цагаанаар зудархуу ангилалд багтаад байна.

Түүнчлэн Эрээнцав сумын нутагт цас ахиу оржээ. Харин Дашбалбар сум олон жилийн дунджийн орчим байгаа бол Баян-Уул, Хөлөнбуйр сумдад гялтайх цасгүй, бусад суманд бага хэмжээний хур тунадас оржээ.

Зудыг хар болон цагаан гэж ангилдаг. Цагаан зуд нь цагаанаар зудархуу, цагаан зуд гэсэн ангилалтай байдаг. Цагаанаар зудархуу гэдэг нь цасны нягт 0.20-0.24 г/см.куб, цасны зузаан 16 см-ээс их байхыг хэлдэг аж. Халхгол суманд цасны дундаж зузаан 19 см байгаа тул цагаанаар зудархуу гэж үзсэн байна.

Иймд тус суманд цаашид байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад үүрэгдлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх