etoim.mn
photos/p1c2vda4soo3812bgfo9ungssf3.jpg

 Өлгий сумын Хот тохижуулах алба 2017-2018 оны өвөл аймгийн төвийн замын цасыг хайлуулахад зориулж 6 тонн давс нөөцөлсөн аж. Гэвч шинэ жилийн баярын үеэр орсон цасыг цэвэрлэх явцад дээрх нөөцөө бүгдийг нь дуусгасан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, хялмаалж байгаа нь гүйцэд цэвэрлэж амжаагүй замд халтиргаа гулгаа үүсгэж байна. Тийм учраас нэмж 10 тонн давс худалдаж авахад шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг өчигдөр аймгийн удирдлагуудаас хүссэн байна. Өлгий хот нь орон нутгийн чанартай 14 км, улсын чанартай 10 км замтай юм. Журмаараа улсын чанартай замын арчилгаа, цэвэрлэгээг хувийн компани хариуцах ёстой ч одоогоор хот доторх бүх замын цэвэрлэгээг Хот тохижуулах алба гүйцэтгэж байгаа ажээ. Түүнчлэн зориулалтын техник байхгүй тул цасыг гар багажаар цэвэрлэж, давсыг ч гараар цацдаг байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх