etoim.mn
photos/p1c2svb4mdi5u168hcv0ah4ulh7.jpg

 

 Шинэ оны эхний өдөр Дорнод аймагт хоёр хүү, хоёр охин мэндэлжээ. Нэгдүгээр сарын 1-ний 00 цаг 55 минутад 4 кг хүү хүү төрсөн бол шөнө дунд 03 цагт ихэр охид мэндэлжээ.

Сонирхуулахад тус аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт мэндэлсэн 1874 бяцхан иргэний 50.5 хувь нь хүү, үлдсэн нь охид байсан гэнэ. 

Оны сүүлийн 14 хоногт Төрөх тасаг тун ачаалалтай ажилласан байна. Учир нь 12-р сарын 28-ны өдөр ес, 29-нд 11 шинэ иргэн дуугаа хадаан мэндэлжээ. Энэ өдрүүдэд төрөхийн хэд хэдэн хүндрэл гарсан ч эмч нар шуурхай ажиллаж, эх хүүхдийн эндэгдлээс сэргийлсэн гэж мэдээллээ.

Дорнод аймгийн БОЭТ-ийн Төрөх тасаг сүүлийн таван жилийн хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа төдийгүй 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чаджээ.

Таалагдахгүй байна

6
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

солонго

[202.21.106.116]

2018-01-03 16:02:38

баяр хүргэе та бүхэндээ аз жаргал хүсье сайхан мэдээ бна