etoim.mn
photos/p1c2dqri2k18l11s681up4dlah3k3.jpg

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүргийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр байна. Жилийн эцсийн тооллогын урьдчилсан дүнгээр 2229 цаа тоологдож өмнөх оноос 9,2 хувиар өсчээ. 2016 онд 2040 цаа тоологдож байсан бол энэ онд 189 толгой нэмэгдсэн байна.

Тус аймаг урьдчилсан дүнгээр 5 сая 297 мянга 607  мал тоолуулж өмнөх оноос 4,1 хувиар мал сүргийн тоо толгой өссөн байна. Өнгөрсөн онд 5089386 мал тоолуулж улсад мал сүргийн тоо толгойгоор хоёрт орж байсан байна. Тус аймгийн хэмжээнд Цагаан-уул сум  хонь, адуу, тэмээний тоо толгойгоор тэргүүлж нийт 423699 толгой мал тоолуулж мал сүргээрээ аймагтаа тэргүүлж байна. Харин үхрээр Рэнчинлхүмбэ, ямаагаар Төмөрбулаг сум тэргүүлсэн урьдчилсан дүн мэдээтэй байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх