etoim.mn
photos/15144416255a448b99c1cf8.jpg

УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн М.Зэнээ агсны гэргий Баянгол дүүргийн иргэн Ж.Бямбаа нарын улс эх орондоо олон жил хөдөлмөр бүтээлээ зориулсан 4 ахмадад хотын дарга С.Батболд тус бүр 2 өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсынхаа төлөө нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн залуу насыг зориулж, хөдөлмөрийн ид бахыг үзүүлэн ажиллаж байсан ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулж байгаадаа маш их баяртай байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улсаас байр олгодог явдал байхгүй болсон. Гэсэн хэдий ч бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа орон сууц барьдаг компаниудтай хамтран иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өнөөгийн Монгол Улсыг бий болгохын төлөө зүтгэж ирсэн ахмадуудынхаа амьдралын гачигдалтай байдал, эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзээд туслалцаа үзүүлж байгаа. Энэ ажил олон нийтийг хамарч чадахгүй байгаа хэдий ч цаашид НЗДТГ-т ирдэг олон зуун өргөдлийг багасгахын төлөө ажиллах болно. Та бүхэнд аз жаргалтай, урт удаан наслахыг ерөөе” хэмээн онцоллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал “Би Монгол Улсын хамгийн хүнд салбарын нэг болох Налайхын их уурхайд 40 гаруй жил ажилласан. Газрын гүний ажил гэдэг хамгийн хүнд байдаг. Аюулгүйн ажиллагаа ихтэй орчин нөхцөлд насаараа ажилласан. Олон жил улс эх орноосоо орон сууцтай болгож өгөхийг хүссэн өргөдөл бичиж байсан. Харин өнөөдөр миний энэ мөрөөдлийг биелүүлж орон сууцтай болгож байгаа хотын дарга С.Батболдод хязгааргүй талархаж, баяртай байна” хэмээлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяад НЗДТГ-аас орон сууцны түлхүүр гардуулсан. Түүний урлаг соёлд оруулсан хувь нэмрийг ийнхүү төр үнэлж, эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан дэмжлэг үзүүлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[27.123.212.135]

2017-12-28 22:18:04

Батзаяа орон сууцаа покор тоглоод алдсан шүү дээ

Зочин

[192.168.6.219,mcd02943.dca,mcd02943.dca, 64.134.242.103]

2017-12-28 21:26:57

Batzaya huvi nemer kruulsanuu?