etoim.mn
photos/xopom.com-шилдэг-халаасны-хулгайч-нарын-нууцаас-05.jpg

Судалгаанаас харахад хувийн өмчийн хулгай 27 хувь, малын хулгай 11 хувь, тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан байна. Харин халаасны хулгай 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан нь 48 хувиар өссөн. Харин нийт гарч байгаа гэмт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Албан хүний өгүүлснээр, хулгайн гэмт хэрэг цаг үеийн шинж чанартай байдаг ба зуны цагт хулгай харьцангуй буурдаг ч хүчингийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг аж.

Мөн намар хичээлийн шинэ жил эхлэх үеэр халаасны хулгай, дээрмийн гэмт хэргүүд ихээр гардаг учраас улирлын энэ онцлог шинжэд нь тохируулан цагдаагийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм байна. Тухайлбал, энэ жил л гэхэд малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт байх цагдаагийн 13 постын үйл ажиллагааг идэвхжүүлжээ. Постууд 24 цаг ажиллладаг агаад Шуурхай удирдлагын штабаас постуудыг хариуцаж ажиллан мэдээ, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад танилцуулан ажилладаг гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх