etoim.mn
photos/2esitl4jb35tk1jnsef98kia0e.jpg

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хоногт гал түймрийн 14, аврах ажиллагааны 2 дуудлагатай хоносон байна. Сүүлийн өдрүүдэд иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

Тухайлбал Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны 1 дүгээр орцны айлд тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн  хүрэлцэн очиход тагтан дээр эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт хөгжлийн бэрхшээлтэй 16 настай, эрэгтэй угаартаж ухаангүй байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТТ эмчид хүлээлгэн өгсөн байна. Галын улмаас утаажилтын бүсээс 16 иргэнийг аюулгүй газарт гаргаж угаартахаас урьдчилан сэргийлж ажилласан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн 1-70 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй байшин, эд хогшил шатаж  шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 33 настай, эрэгтэйн  нүүрний хэсэг,  иргэн 26 настай, эрэгтэйн 2 хөлний тавхай хэсэг түлэгдсэн байсныг эмчид хүлээлгэн өгчээ.

Мөн Налайх дүүргийн 3 дугаархороо, Дэнжийн15-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр  Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 10х12 хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг нтраасан. Уг гал түймэрт 59 настай, эрэгтэй  өртөж нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх