etoim.mn
photos/n8-708x350_GvJvD3v.jpg

Өчигдөр Нарантуул худалдааны төвийн хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно байрлах павилонд гал гарсан. Онцгой байдлын гурван ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Павилон түрээслэгч Ж-ийн эхнэр А нь павилондоо зул асаагаад яваад өгсөн байна. Үүнээс болж гал алдаж, нийт 22 павилон галд өртжээ.

Цагдаа нар А-г дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэрбээр мэдүүлэг өгөхдөө зул асаагаад орхиод явснаа хэлсэн байна. Хэрвээ А-н буруутай үйлдэл тогтоогдвол тэрбээр бүх хохирлыг төлж барагдуулах юм байна. Хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх