etoim.mn
photos/10988.jpg

Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргажээ.

2017 онд хамгийн их оноог цуглуулсан тэргүүн 14 жүдочид 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг нар хүртэх юм.

Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн боллоо. Түүний хувьд Японы жүдоч Сойчи Хашимотогийн хамтаар 7100-с дээш оноо авсан анхны жүдоч болсон юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн тэргүүн бөхөд 10 мянган ам.долларыг олгодог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн 50 мянган болгон өсгөсөн билээ.

50 мянган ам.доллар авах 14 жүдочийг танилцуулья:

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг Монгол, 5970 оноо

52 кг: Эрика Миранда Бразил, 4853

57 кг: Д.Сумъяа Монгол 7132

63 кг: Кларисс Агбэгненоу Франц, 5202

70 кг: Арай Чизүрү Япон, 4854

78 кг: Гүүс Стээнхуйс Нидерланд, 5240

+78 кг: Ким Мин Жёон БНСУ, 4838

Эрэгтэй:

60 кг: Такато Наохисо Япон, 5050

66 кг: Абэ Хифүми Япон, 4500

73 кг: Соичи Хашимото Япон, 7150

81 кг: Хасан Халмурзаев ОХУ, 4650

90 кг: Александр Кукль Серб, 4418

100 кг: Майкл Коррель Нидерланд, 4836

+100 кг: Дэвид Мура Бразил, 5710

Дашрамд дуулгахад, Монголын жүдочид энэ жил олон улсын тэмцээн уралдаанаас 13 алт, 18 мөнгө, 33 хүрэл медаль хүртсэн амжилтаараа чансааны есдүгээр байранд жагссан. Уг чансааг Японы баг тамирчид 80 алт, 37 мөнгө, 48 хүрэл медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлсэн бол Бразил, Франц, ОХУ, БНСУ удаалсан байна. Манай жүдочид оны хамгийн сүүлийн тэмцээн болох “Мастерс”-с хоёр алтан медаль хүртэж, арванхоёрдугаар байраас есдүгээр байранд орсон юм.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх