Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6ef3l5hlentl3bnec7vm59cuhl.jpg

Энэ оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

- Хугацааны сүүлийн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хагаст цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 28,31-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 26-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27  хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 25-нд зарим газраар бага зэргийн цас, 29-30нд ихэнх нутгаар, 31-нд  нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи баруун хойноос үе үе 16 м/с хүрч цасан шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын саваар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи баруун хойноос 15-17м/с хүрч цасан шуурга шуурна. 26-28-нд шөнөдөө 11-16 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх