Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1s6iii5qrqb5msgcbu3bduru1b.jpg

УИХ-ын гишүүн, Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төр, бизнесийн хүрээний нэр бүхий хүмүүсийн хүүхдүүдийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хүчингийн хэрэг хийсэн хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлын төвд байгаа билээ.  Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл сайд асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан гомдол гаргажээ. 

Уг гомдолдоо “Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж эрүүл мэнд бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж үнэн мөнийг тогтоолгож холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна.

2015 оны зургадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны ... тоотод  ...... овогтой ..........., .... овогтой ........ гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна.

Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг хэргийг шалгуулж дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч, энэхүү гомдлыг гаргаж байна” хэмээжээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх